Tuesday, April 17, 2012

Умайн дотроо даарахгүй ураг (Арга билэг PSYCHO Album 2010)

Би маргааш мэндэлчихсэн... харин умайндаа даарахгүй
Эцэс төгсгөлгүй гол хайрсан хүйтэн цасыг
Эрээд олдохгүй ах, эгч, амраг саданг
Энд тэндгүйх хачин хүмүүсийн хүрэмний хормойг
Энэ дотор хоргосон гашуун салхийг
Элээж хоргодохгүй цаг хугацаануудыг
Эвтэйхэн хуваагдах өлөн талхнуудыг
Эрхлэж үглээгvй сүүлчийн хайруудыг
Эгдүүцэн ундууцах хатуу архийг
Эмзэглэж туулахгүй өөгүй замуудыг
Эдэлж хэрэглэх оо, савангуудыг
Эндээс холгүй тэр тарган сарыг
Энэ шөнө л татагдах ёстой тамхинуудыг
Эвдэрч хэмхрэхгүй ширээ сандлуудыг
Эрж цөхөхгүй танил тасалбаруудыг
Энд зөвхөн байдаггүй гэх улаан тэнгэрийг
Элдэв толбоноос болж угаагдах цагаан хэрэглэлийг
Ээж надад маргааш авч өгнө ...
 Б.Галсансүх

1 comment:

  1. Өнцөгийн харах өнцөгийг өөр өнцөгөөс харлаа мэдэрлээ таалагдлаа

    ReplyDelete