Friday, April 20, 2012

хөл нүцгэн цемтэн дээр алхана
хөрсөн дээр цэцэг ургуулнаа
ховрох бодлыг нэгэн шугманд оруулнаа
хааша ч гарах газаргүй болтол нь
хашаж орхино
халаасандаа 10 т 20 тын мөнгөөр дүүргэнэ
хаа таарсан газараа тамхи багуулж суунаглана
хамрандах нусаа ч арчиж чадхааргүй болтолоо
халуу оригуулах сарахдыг
угаж мэт хөхнөө
хааа таарсан газараа очиж
сариж би тоглоно
эрээ цээргүй гэж олон түмэн шоолход
эвхэрж унтлаа инээнээ
энэ хорвоо чинь өөрө
эмэгнэлт инээдмийн жүжиг шүү дээ
элэглэж тэнд инээхгүй нь бол
энэ амьдрал байгаад яахав ээ
үнэндээ бид чинь
томоос том онигоотой нойлын цааснууд шүүдээ
би чи гэж ялгахгүй л бид
эмэгнэлт энэ жүжгийн дүрсүүд шүү дээ
өөө хөөрхий энд байсан ялаа нисээд алга болох нь
энэ үү дээ
энгээд л амьдрал чинь дуусаж байга гэж үү дээ
ялаа батган өт хорхой ч гэсэн амьдрахын тулд
энэ жүжигт өөрийн эрхгүй хөл тавилаа гэж үү дээ
тэгээд тэд хүмүүн бид шиг
тамд эсвэл диваажинд очидог юм болов уу
тэднийг үхэхэд тэгээд эрлэг илч ирдэг юм болов ууу
заза олон долоо амьдралын
суваг бүрийг бодох сонирхол ч алга ....... Х.г

No comments:

Post a Comment