Friday, April 20, 2012

урагдсан цамц нойлын өрөө
орны бүтээлэг нөмрөнө хөшиг хаагдхад
хүүхэлдэйн жүжиг тавигдана
уйлж бүй нулимсын арчигдсан дүрийг
санаандагүй салхи хэлнэ
дуралсан хосын өр зүрх нь эмтэрч
бутарж хагарсан шилний хилтэрхий
цонхоор гийнэ орь залуухан
бүсгүй нь урт үсээр солонго татаад
балар эртний сүгийг бүтээнэ
дүрслэгдсэн ертөнцийг
эрээн мяраан болгоод
таван толгойт хүмүүсийг
зурна дүрээ мэдэхгүй
хүмүүс тэндээс шинэ дүрсийг олж
цааш алхан амьдрана

No comments:

Post a Comment