Friday, April 20, 2012

энэ бие минь амьгүй болихын цагт
үнсээр минь та нар шавар байшын зуурч түүндээ амьдрана
энэ зүрх минь цохиолохоо болихын цагт
тоост ертөнцөд зүрхний минь ширхэг бүрээр
газар дэлхийд цэцгэс модод ургна
цаг зогсохын цагт амьдрах утгагүй болох биз
араг ясаа үүрээд хорвоо ертөнцийн үй түмэн
гараг огторгуйд та нар амь зуухыг чинь би
харнаа харнаа авсанд байх бие минь
тэр үед дахин нэг сэрдхийлнээ
аюгүй бол хүүр болсон биений минь
үнсээр хийсэн орчлонд та нар амьдрах ч юм билүү
ай даа алаг хорвоод төрсөн минь ч учиртай
алд бие минь үнс болхоно ч учиртай . х.г

No comments:

Post a Comment