хүн амьдралдаа маш олон зүйлийн алдаа хийж
бас өөрийн мэдэлгүйгээр хэн нэгнийг үгүй хийж
бусдыг хамгийн үнтэй зүйл болох сэтгэлээр нь цаг тутамд
алж булшилж байдаг ч тэр амьдарсаар л байдаг
цаг тутамд би үхдэг зөрж өнгөрөх хүн бүр
үхэлд өртсөн харцаар хорвоог хархад нь л
би түүн шиг үхэлүүд хүн гэдэгээ мэдэрдэг
өдөр бүхэн л чихэнд минь худал зүйл сонсогддог болов ч
үнэн гэж итгэн өөрийгөө хууран явсаар л
цаг нь ирхээр үнэн зүйл ч гэсэн худал царайг
надад харуулдаг болхоор би үхдэг
шөнө бүр хөнжил дотороо чимээгүй
тааз ширтэнэ гэв ч тэнд гэрэл алга
байсан ч хуурмаг гэрэл
гэхдээ замд минь үргэлж гэрэл байсаар л ирсэн
тэнд бас хэн нэгэн зогсож байсан
гэхдээ би сайн харж чадаагүй тэр цацарж байсан болхоор
түүнд хүрэхийг хүсэв ч дэндүү ойрхон болов ч
хүрж хэзээч чадаагүй
өдөр болгон үхдэг хүмүүс надаас гадна
маш олон бий тэр бүгд үнэний төлөө
замаа зуран алхаж байгаа
би байхгүй ч тэд байна тэдний хойч үе байна
тэд байхгүй ч энэ зүйл хэзээч зогсохгүй үргэлжлэнэ
худал хуурмагыг эсэргүйцэх тэр гэрэлнүүд
байсаар л байх болно
No comments:
Post a Comment