хамуу мэт хүн
хамхуул мэт наалдана
шинэ бүхэнлүү наалдаж ховох сорно
хашааны цаанас цухуйна гэрэлт ирээдүй
хамаа алга халаасыг тэмтрэнэ
хажуугар зөрнө гэвч юу ч алга
хоосон кармаа
хажуу айлын байранд амьдрах сарын төлбөр
хумхийн тоос
худалч хуурмаг хамхуул
арчаага алдсан ялгадас мэт замаар
хэсүүчлэнэ тамхи зууна
шүдэнз зуран зам зуур
зогсолт үгүй эргэлт буцалт үгүй
алхална хажуугаар хамхуул зөрнө нисэж буй хамхуул
өндөөөөр маш өндөр тэр хамхуул
тэнгэр багтсан мэт орой дээр хамхуулууд амьдрана
от хорхой мэт ардууд доор нь шавалдана
аргаа баран суултуур дээр уриа лоозон
сүхийн талбай нь урд суулдана
энэ нийгэмийн хамхуул
No comments:
Post a Comment