Monday, August 13, 2012

The Shins - A Comet Appears

сонсоод үзээрэй их хөөрхөн дуу таалагдах байхаа та нарт хэхэ


гэгээн өнгө
мянган хөлт зулнаас бадамлан дээш тэмүүлнэ
магад энэ өнгө мянган жарандаа дахин ирэхгүй
уураг тархины утаа
хоосорлоор дүүрж үе үед
дамжигдан үлэхийг би мэднэ
үй олоноороо элэг бөрөө суглаж эгдүүцэн хашигралдахыг нүдээр
бүгд үзнэ балартсан гарагаас
бичэл биетүүдийг судлы гэж
ирээдүй хойчыг минь тэд судлана
нойр хүрч байна унтах цаг аль хэдийн болжээ
баяртай сайхан амраарай .

навч (миний хамгийн дуртай цэцэг энэ бол цэцэг.)



маргааш болход тэд алга болно хааша ч юм алга болно
мартагдсан нэгэн ертөнцрүү тэд тэмүүлэн алга болно
хүйтнээс нуугдаж байга нь тэр
юм бүхэний дурсамжийг аваад яваж байган нь тэр
тэд газар унаад л алга болно хэсэгхэн хугцаанд л тэд өвдөнө тэгээд л
амар тайван жаргалтай болно тэд миний мэдэрдэг тэр ертөнцийн зүг зүглэн ниснэ
салхиар дамжигдан ниснэ би болдогсон бол бас хамт нисэхийг хүснэ бас хэлж үзнэ тэд
яг л яааран догдолсон хүмүүс шиг намайг үл тооно би харамсан зүгээр л тэдний
нүүхийг харна
тэд явхааса өмнө өнгө мөнгө өөрчилдөг юм
эхлэд улаан шар гэд л янз янзаар өнгө өөрчилдөг юм би харуусан харсаар л хамт бас нисэхийг хүссээр л
надад байхгүй бүхэн тэдэнд байдаг болхоор би тэдэнд улам бүр татагдана намараас намарт иймэл байсан
иймээрэл байна дараа дараачин намарт би тэдэнтэй хамт нисэх болно

Мод



энэ ертөнц дэлхий дээр хэзээч болж байгаагүй тийм харанхуй өдөр иржээ
тэгээд харанхуй нь дунд дэнлүү асаан бүгд гар гарааса барилцан
өтгөн ойн дундуур гэрэлийг хайн алхаж явна
бүгд алхсаар л байлаа урт удаан аян замдаа тэд гарсанаа мэдэлгүй алхсаар л байла
гэвч гэрэлийг олох итгэлээр дүүрэн баяр баясаглантай алхана
удаан алхасны эцэст нэгэн өндөр ургасан модны хажууд хэсэгхэн зуур жаахан амарла
нэгэн жаал модны хэлбэр дүрсийг сайтар ажиглан сууж байж
их сонин хэлбэртэй тэр модны мөчөр нь салхи сэвэлзэх бүрт
дүрсээ өөрчлөөд байга ч юмшиг эсвэл тэр хүүгийн төсөөлөл дунд тэр нь эргэлдэж
өөр өөр өнгөн ньд хувираад байга ч юмшиг  жаал хүү тэр харсан зүйлээ
ойлгосонгүй  тэгээд хажуудах нэгэн нас бие нь д хүрсэн хүнд хандан хэлхэд
өнөөх хүн нь чи эрүүл үү ? гэж асуухад нь тиймээ би эрүүл саруул ухаантай байна гэхдээ
би өөрийгөө ойлгохгүй байна яг л та намайг ойлгохгүй байга шиг би ойлгохгүй байна гэж хэлжээ
тэгээд хүү тэр модны хажууд өөрийгөө хэн болохыг удаан бодож суулаа
би өөрийгөө ч мэдэхгүй байхад хэн намайг мэдэх билээ  тийм болхоор би
өөрийгөө хэн болохыг олох хэрэгтэй гэж бодон өнгөрсөн амьдралаасаа өөрийгөө олохыг хичээж эхлэв
урт шаргал он цаг мөчүүд нүдны өмнүүр нь зурагдаж өнгөрөнө хүү тунгаана бодно
намайг оршин байхад юм бүхэн байсан харин би бүгдийг мэддэгүй байсан
тэгээд цагын аясаар өөрө би бүх зүйлд хүрж бас бариж мэдэрч үзэж байж ойлгосон
энэ бүхэн д миний хүсэл сонирхол бас сэтгэлийг минь татсан тэр бүх зүйлийн хүчин нөлөөлсөн
тэхээр би хүсэл сонирхол бас сэтгэлийн амьтан юм байна  гэж боджээ  тэгээд өнөөх модон дээрэ
гарч би бол хүсэл сонирхол бас сэтгэлийн хүн гэж орилжээ
гэтэл өнөөх мод нь өмнө харж байсан шиг тийм гайхалтай биш болж харин ч муухай болж хувирана
харагдаж эхлэв тэгээд модны доор зогсож байсан  нэгэн өвөгн чи хүү минь
олж таниж мэдсэн бүхэнчин чиний хүсэл бас сэтгэл мөн ч чи түүнийг бүрэн гүйцэт таниж чадаагүй байна  гэж хэлжэээ тэгээд таниж мэдэхийн тулд би яах естой юм бэ түүнийг чи мод явж соёолдог бас соёолсны дараа ямар олон салааг өөрөөсөө бий болгож чаддагаас олж харах болно мод тариа хүү минь тэгээд чи түүнийг олно
олсон хойно чи гэрэлийг хүмүүст авчирах болно гэж хэлээд алга болов ...
хүү мод тариж өдөр бүхэн арчилж бас чин сэтгэлээсээ түүнийг олон салаа мөчиртөй сайхан мод болоосой гэж хүсэж
хайрлаж эхлэв  ургахаа болиход нь байнга шанлаж услаж хайрлаж байв  тэгж байж л өнөөх мод гайхам сайхан болж ургаж байж тэгээд хүү
жинхэн мөн чанарыг ойлгож хайр байсныг мэдэрэв тэгээд навчинд дуртай болж навч бологныг хайрлаж явдаг хүн болж гэрэлийг хүн бүрт түгээж эхлэв

эрэгцүүлэл


гэнэт ийм бодол орж ирлээ
ертөнцөд хууль бусаар амьдарсан ганц ч хүн байдаггүй  бүх хүн ертөнцийн хуулиад захирагддаг хэн нэгэн хүн үхэж байгаа бол тэр нь ертөнцийн хуулианд захирагдаж буй хэрэг
бид аливаад  хүн хүндээ итгэж амьдардаг энэ итгэл нурсан цагт амьдрал утга алдах бөгөөд яг тэнд биднийг үхлийн баг өмссөн дайнч тэнгэр эсвэл сэтгэлийн хорлол шингэсэн шулмасын увидас хүлээж байдаг юм
бидний мэдэх бурхан энэ бүгдийн цаана яахыг хүлээж амаглан сууж байдаг
ойртож ирсэн үхэлийг зайлуулах эсэх хойшлуулах нь биднээс хамааралтай
чухам ягаад бурхад буюу хий хоосонд итгэх итгэл хамгаас хүчтэй хамгаас бодитой хамгаас үнэн хамгаас амьд
оршдог юм бэ бид өөрийгөө дэндүү өчүүхэнд бодож бугайс л энэ бүхэн үүдэлтэй
гэвч үүнээс өөр төгс оршихуй зарчим одоохондоо алга
бидэнд буй бүхэнийг бурхад бүтээсэн гэж хэлхэд бид өөдөс нь үгүй гэж  хариу хэлэх хүчин мөхөс
энэ нь худалыг үг дуугүй хүлээн зөвшөөрч буйг харуулна
хэрвээ хүсвэл хүн өөрө бурхан шиг аугаа байж чадна
БУРХАН ГЭДЭГ БОЛ ЧИ ӨӨРӨ

одод


би орой болгон тэнгэр т түгсэн одод луу хардаг тэд үнэхээр үзэгслэн төгс мянга мянгаараа түгэн харагдах тэр одод яг л миний мэдэхгүй тэр нэгэн эрх чөлөөөнд хүрсэн байдаг үнэхээр үзэгслэнтэй гайхлтай гялалзан байх нь ямар сайхан гээч тэгээд би тэнд хүрэж байна гэж төсөөлдөг тэр огторгуйн зах хязгаарт дүүлэн нисэж байна гэж итгэж мөрөөддөг орой болгон цонхоныхоо цаанаас би тэндэнтэй яриалцдаг тэд үлгэрийн мэд сайхан зүйлсийг надад яриаж өгдөг тэгээд би тэдэнлүү харж инээмсэглдэг огторгуйн гүнд би тэр л үед уусаж миний бие хөнгөн болж юундч захиарагддаггүй тийм л амар амаглан бодог яг л зах хязгааргүй агаарт хэзээч бууж ирэхгүйгээр дүүлэн нисдэг эндэс холдог газар гэж үгүй гэж тэд надад сануулдаг би ододлуу харж хүслээ хэлдэг одод бүхэн миний мөрөөдөлтөй хамт орой болгон тэнгэрт манддаг эрх чөлөөны дунд уусан бид алга болдог өнгө өнгийн ододоор би хүрээлүүлдэг тэгээд тэндээсэ маш гайхалтай тансаг солонго болдог
бид тэгээд гэрэл гэгээний зүг хамтаа нисдэг тэд
инээмсэглэн утган авч өндөрөөс өндөрт хөөрөн нисдэг яг л
шувууд шиг би нисдэг үүлнээс үүлэнд дамжин нисдэг
миний очдог газар бүх юм нь өнгө өнгө ийн аялгуу байдаг
өнгө өнгийн тэнгэрүүд бас үүлэн дунд би эрх чөлөөг мэдэрдэг
хэзээч дуусахааргүй энэ ертөнцдөө би жинхэн би хэвээрэй байдаг