Friday, April 20, 2012

тэнгэрийн элч нар улаан нүүр рүү нь өшиглөж
тэдний гутал нэл цус болж зөөлхөн салхи гал мэт
чихэнд нь шуугьж байсаныг л санаж байна
үйл нь ирж амь нь дээсэн дөрөөн дээр даажигнаж байга
түүний хувь заяа хааша болох нь энэ ертөнцөд хэнд
падтай билээ ?
дуусаж буй өдөрийн жаргаж байга нар нь
айж шанлаж байгаа бүлтийсэн нүдийг хурцаар гялбуулна
тэрнэтэй хамт оосоргүй харанхуй нүх рүү тасран унана
биеээр нь туглаг цутгацан мэт санагдаж
улам бүр хүндэрч доошоогоо хааша ч зайлах боломжгүй
хоосон руу явсаар л
 

No comments:

Post a Comment