армигдон шиг ертөнцийг аврна
араатан шиг олны өмнө чармай шалдан
хорт утаанд ходоод цоорсон
элэг бөөр түүгээр цутгасан
розанов шиг сэтгэж
ризен нь хүнээр шүгэл хийж
хүн хог новш мэт амьдарч
хог новш мэт үхнэ гэдгийг ойлгож
энэ орчлонд би бүтээх гэж ирсэн биш
зүгээр л ямар байдгийг мэдэх гэж
үзэх гэж ирсэнийг ойлгож
ямар ч хүн өрөвдмөөр байдгийг тэр л үед
ойлгож гажигтаж яваа нэгэн алиалагч
ганцаардал дунд гавлаа
цайртал суусан ч мэлэн хойлогооро
аж төрхийн шашинд суралцаж
амьсгалаа өдөр бүхэн тооцолж
уушга хордуулна
энгэж хордуулж байхаар өдөр бүхэн
тамхиар хооллож байя гэж бодно
тайлийгач болсон биеийг өдөр болгон алдаршуулна
бас иргэн санан Тамхи баагна .
No comments:
Post a Comment