үхэлээ би хүлээж сууна
үүлсийн хэлбэрийг ажин сууна
лаа асааж ододыг ажина
лам хувраг шашин шүтлэгээс илүү
өнгөрсөн амьдралаа тэр хэсэгхэн зуур эрэгцүүлнэ
өргөстөй ариун бодлууд
ар биеийн минь нүх сүм бүхэнд шингэнэ
амьсгаа улам бүр давхцан
яс минь сарчигнан дуграна
ялдамхан инээдээр намайг авж явах хүн айсуй
сүүлийн энэ өдөрүүдэд үхлээ хүлээж сууж байга ч гэлээ
сэтгэл минь ийм их жаргалаар дүүрэн байсангүй
амнаасаа цоон хэдэн үг урсгаж хаа хамаагүй цацалж
хүн алж хүрээ талж явсан удаа цөөнгүй ч
амьдрал гэдгийн үнэ цэнгүй бологсод би
хийсэн болхоор тамд ч диваажинд ч би хэлэх үгтэй
хорвоогоос салхаа хүлээнэ энэ цаг маш удаан
өнгөрч байна дахин дахин амьдраад
дахин дахин төрсөн мэт уртаас урт
үрэгжилж байна энэ л надад юу юунаас илүү
хүнд там болж буй хэрэг бусдаар би жаргалтай байна
маргааш гэж нөгөөдөр ч гэж ирээдүй д ч тэр би санаа үл зовно
мандах нарыг бас сарыг ажим нам гүм нойрсох юм нь
No comments:
Post a Comment