Monday, June 4, 2012

2010 оны 10-р сарын 13

Саарал тэнгэрээс

Саарал уснууд

Саарал газар унахдаа

Санаа алдах шиг ...

Шаргал үхлүүд газар сайгүй

Саарал устай тэврэлдэн хэвтэнэ

Харахгүй сохор мэт дуслууд нь

Хааяа нэг цонхны тавцан мөргөнө

Шүхэр... шүхэр зөрөлдхөд

Нэг зүрх ...хоёр зүрхрүү

Санаашран гомдонгуй харна

Дөрвөн хөл гүйлдээд одоход

Хоёр хөл хаачхаа мэдэхгүй зогсоно....

Саарал гудмаар

Хар .. бор цувнууд

Алхана..гүйнэ.. дээш харан зогсоно

Саарал гудмыг

Цонхны цаанаас

Гуниг харан... Санаа алдана

Саарал өдөр

Гүн бараанруу одно....

дүнсгэр саарал

дүнсгэр саарал өдөрт би дуртай

анир чимээгүй тэр л өдөр

амьд хүний чимээ үл сонсогдоно

ахиад тэр өдөр хэзээч ирэхгүй мэт санагдхад

ертөнцийг би харааж зүхнэ

дэлхий ертөнц намайг мэдсэн юм шиг

бороогоор дамжуулан нулимс унгана

бодолд гуниглах сэтгэл төрж

чимээгүйхэн би үхэлрүүгээ ойртоно






Би. Дүлийрсэн
Дүнсгэр мөрөн
Дүрдээ итгэсэн
Дүнзэн байшин
Хэлээ тасдуулсан
Хэнэггүй дурлагч
Хэдхэн хором дуг хийв.
2010.11.20 нд бичсэн юм.

аюурзанад зориулсан миний шүлэг

түүний шүлэгнээс  анхиулан сайхан сарнай үнэртэнэ
түүний шүлэгнээс өтгөн төгөл ой үзэгдэнэ
анх би түүнийг өгөрж гандсан мод мэт бодсон
ахин ахин уншваас ертөнц дэлхий бүхлээр байхыг мэдэрсэн
уран яруу биш ч гэлээ
ухаалаг тэр үгсэн нь
сэтгэлийн гүнд дэндүү их хүрч байна
сэм сэмхэн би түүн шиг болохыг хүсдэг
одоо харин үгүй ...
бяцхан суурингуудыг би сайн ойлгоно
бяцхан суурингийн нохдын дуу золбоотой
хүмүүсийн инээвхийлэл гунигтай байдаг ..

ингэж хүлцэнгүй инээвхийлдэг хүмүүс л
эртний бүрэнхий дууг мартаагүй явдаг.
тэдний хүүхдүүд л шүлэг ч болдог

зурагтын ганцхан суваг гардаг
бяцхан суурингуудыг би сайн ойлгодог
зун нь энд диваажин шиг
өвөл нь зүүд шиг хавар нь там шиг

намар гэж ер нь байдаг юмуу
шарлах ганц ч навчгүй
саргар моддыг би дэндүү сайн ойлгодог

тэнд чи байга

гурван маралын дундахийг харж байна уу
тэнд би чамайг хүлээнэ
гуниг минь нэг марал
баяр минь нөгөө марал
аль альнд нь би гараа хүргэж
амьдралаа бүтнээр нь ойлгох гэж чармайна
зэргэлдээ энүүхэн хоёр од гэвч
жил жилийн гэрэл гэрлийн цаана байна
явах зам минь их хол доо даанч хол 


чимээ аниргүйн дунд

чимээ аниргүйн дунд  
бүдэг гэрэл асаан тамхи татан нэгийг бодно
чих минь юмс сонсохоо байж
ам минт үдээтэй юм шиг чимээ аниргүй
цонхоор хаялах цасыг ажин байхдаа
хаа нэгтээ ийм нам гүм ийм аймарлангуй ертөнц байдаг
боловуу гэж бодно 
чихэнд минь тэр цасны зөөлөн будрах аяс нь яг л зүрх сэтгэлээс минт урсан
гарах аялууг дүрслэн зурах мэт сэтгэл төрнө
өнгөцхөн мэт бодол хүнийг ямар их төөрөгдөлд унгаана вэ ?
өнөөдөрийн шүдэнз зурс хийгээл асаал унтрана
тэхэд л ямар шавар шавхайнд хутгалдсанаа
сая л нэг гэрэлний туяанд би харна
саяхан даа саяхан гэж халаглан хар толгойгоо газар шаахад
аль хэдийн орйтосон бороо болжээ
би ...
харах өнцөг гэж үү
дэндүү тарчигхан хараатай юмсанжээ
дэргэд байсан тосон баримлаар
дэндүү их өнгөцхөн харж
дараа нэг өдөр гэсээр хамаг бие яархиарж
гүйцхэд л
гэрэл асжээ

харах өнцөг гэж үү
өнгөцхөн гэж тэр л байх ...


bi negen shuvuug olj harjee

bi negen shuvuug olj harjee
bi terteeh olon zuunii turshid tvvniig haij irsen bilee
ymr negen gazaraas olon jiliin turshid haij yvjee
harin teriigee bi ochigdor shono l olloo
hair durlaliig tailbarlaj bolj baiga bol
ter tvr zuuriin hair
harin jinhen hair durlal vgeer tailbarlaj bolhoorgui zvil
baidag ym gj ter nadad shivnejee
ochvvhen jijhen ter shuvuu ondoriin ondort amidar ymsan jee
oi sanaad oromgui olon vgiig
ter helsen bilee
gantshan sanaj baiga zvil bol
nam gvm l bailaa
ymr negen vgeer helj tailbarlaj baiga l bol
ym bvhen tvr zuuriinh ym bna gj bi bodon serjee ...
harah untsug


end baih ymar negen hvsel tvich alga

end baih ymar negen hvsel tvich alga
ogloo serhed boroo shaagan orj
tvvniig harah gj tolgoigooo gediilgej
hamag uurga tarhi ovodoj ehlsen
hananaas garj haashach ym
zamhran alga bolhiin tsagt l

emh zambraagui vildelvvd bvteh bolno
enend taashal zvtgel haruusal geh zvil yuch baihgui
gahtsvv tsever oyun uhaan bas bodol
vvniig oilgohuulah gj ch bish
hend negend ch zoriulah ch bish
neg tiim zvil

zovhon oorto tohioruulan bii bolgoj baih
hooson ertuntsiig bvteen alialan shoolno
dvlii hvmvvsiin sonsogliig gaihaj hotsrood
bodoj ehlne yaj yaj sonsono we gj
etses svvldene neg ym uhaarangaa aydana
ygd gvl setgel dotoroh terhvv hogjimnii
honogshil vldsen baisniig l tiim udaan bodson baij

garnas tamhini tsog unhad
gadaa tsas say l orno
tsas orhod bi hichneen ih bayrldag geech
ygd tgj ih bayrldagaach meddegui ym
tsas orhod l yuch bogddogui
bodohch hvsel toroldgui ym
zvgeer l ter orno tend
end geel orsoor l bna
horvoo ertuntsiin hariig
tsagaanaaar nuun daldalj ordog
thd l bi bayrlana

vrgui hooson vndesgui mod shig
setgelch bas vrgui vndes gui mod shig
gaslan gjvv gaslan baidag
uhaantai gjvv
uhaan baidagui baigach ymuu
ghde sain medehgui
uhaantai bolhooroo setgeliin hyamrald ordogui gjvv
vgui ordog harin tvvniigee hyazgaarlaj chaddag tiim l uhaantai
baih heregtei
gvch bi tiim bish

odoo zogs end hvreed l duusga
alivaa chuhal asuudaliig shiidehiin tuld albingiinhaa
duu hooloig chagandag
mine gaihaltai ene bol bvgded baidag tsoriin gants
saihan zvil herev hvnd iim gaihaltai albin medremj gj baigaaguisen bol
horvoo ymar tarchighan bee
albin gj yu we gjvv
dotood duu hooloigoo sonsono gsen vgldee

odoo end hvreed zogs etses togsgolgui ineeldej baigad nvd aniah mine ....

МИНИЙ СЭТГЭЛ- ROCK

МИНИЙ СЭТГЭЛ- ROCK /тууж/ Нэг. Дан цагаан далбааг гудамжны хоёр талаарх гэрлийн шон дээр хатгасан өдөр хэн нь хэндээ бууж өгснийг мэдээгүй ч хот даяараа ялалтын баяр тэмдэглэсэн билээ. Мөн хэн нь хэнийгээ ялснаа ч сайн мэдэлгүй бүгд л хөөр баяр дүүрэн, хөгжилдөн цэнгэсэн юмдаг. Одоо ч түүхэнд тэр өдрийг “цагаан далбааны өдөр” гэж бичсэнээс биш ямар утга учиртай өдөр болохыг нь сонирхож судлалгүй өдий хүрсэн гэдэг. Гудамжинд тэр өдөр цугларсан хүмүүсээс хамгийн сүүлчийн хүнийг тэнгэрт хальснаар, шинэ түүх бичигдэж эхэлжээ. Хөөрхий тэр сүүлчийн хүн намрын сүүл сард яг тэр гудмандаа осгож үхээд, шатаахаар хамж овоолсон навчисын дунд хоёр гараа тэнгэр өөд сарвайсан байдалтай байхыг өглөө эрт олсон юм. Ганцхан тэр л энэ гудманд цагаан далбаа хатгасан өдөр ямар учиртай баяр тэмдэглэснийг гадарлаж байжээ.
: Түүний хуучин хүрэмний халааснаас олсон бичигт бичсэнээр бол “Намрын сэрүүн орж, моддын навчис шарлан, усны шувууд буцаж, ургамал ногоо гандаж , уулсын орой бууралтаж эхэллээ. Тэгэхээр миний бичсэнийг олж унших цаг болсон гэсэн үг. Энэ зөөгч охин надад долоо дох шил шар айргийг минь авчирч өгөхгүй дэргэдүүр л өнгөрөөд байх юм. Яаж би энэ муусайн зөөгч нарыг нэг дохиход л гүйлдээд ирдэг болгох вэ?
 Хамгийн түрүүнд миний бичсэнийг олж үзсэн хүн, овоолсон навчисны дороос “Миний сэтгэл- рок”-ыг минь олж аваарай. Би тэнд сайтар нуусан байгаа, хэрэв цас дарчих юм бол, тэгээд гүйцээ, миний бичсэнийг хэн л олж үзэхгүй. Хэн ч уншихгүй. Надад энэ хувилбар нь л таалагдаж байна. Эсвэл хорин жилийн дараа шинэ зам тавихаар газар ухахад гарч ирнэ. Туркийн нэг яруу найрагчийн номны эх яг тэгж олдсон гэдэг биз дээ? Минийх ч гэсэн тийм сайхан хувь тавилантай олдвол хичнээн сайхан бэ?
 Хүрмийг минь шатаахаас өмнө захиаг минь хүн олж үзнэ гэдэгт би итгэж байна. Цагаан далбааны өдрийн сүүлчийн гэрч…” гэсэн байлаа. Ихэвчлэн тэнэж яваад хөлдөж үхсэн хүмүүсийн хувцсыг устгах тусгай шатаалтын зууханд би галчаар ажилладаг юм. Хүмүүсийн халааснаас янз янзын юм гарна. Манай нөгөө ээлжний залуу алтан бөгж хүртэл олж байсан юм. Харин би юу ч олж байгаагүй, бүр ядаж задгай мөнгө ч олж байгаагүй. Азгүй амьтан л даа?
 Гэтэл өнөөдөр ийм нэг тэнэг бичиг гарч ирлээ хэмээн бодсоор өнөөх бичгийг базаад гал руу шидэх гэснээ болиод овоолсон навчистай гудамж хаана байдгийг мэдэхээр дахин нягтлан уншив. “Тэр гудамжыг бүгд л мэднэ, бүгдээрээ “цагаан далбааны гудамж” гэдэг юм. Гурван цэцгийн мандал бий. Голынх нь дээр овоолсон навчис бий. Тэр навчисыг сайн ухвал хүрэн дэвтэр гарч ирнэ. Тэр бол миний сэтгэлийн түүх юм шүү?” Бичгийг цааш үргэлжлүүлэн унших гэснээ дургүй хүрч гал руу шидэж орхилоо. Нэг уласхийгээд шатаж орхив.
 Өндөр яндантай, таталт сайтай зуух ганц дүнгэнээд л хөлсөө гоожуулж шидсэн хэдэн хүрз нүүрсийг минь хоромхон зуур ховх сорно. Дахиад л аахилан байж зуух руу нүүрс хүрздэн шидэж эхэллээ. Бодлоос минь өнөөх бичиг салахгүй, үг үсэг нь санаанд тодрон ирнэ. Маргааш өглөө нь ээлжээ хүлээлгэж өгчихөөд “цагаан далбааны гудамж” руу яаравчлан очив. Үнэхээр гурван эгнээ цэцгийн мандлын дундах дээр овоолсон навчис харагдана.
Ухаж гарлаа. Хүрэн дэвтэр олдов. Дөрвөн буланг шаргал төмрөөр эмжсэн, зузаан дэвтрийн нүүрэн дээр их л эв хавгүй “Миний сэтгэл-рок” хэмээн бичжээ. Гэртээ хариад тухтайхан үзэхээр өвөртлөв. Яг тэр үед нүдний буланд сайхан гоолиг бүсгүй, газраас түрийвч олоод цүнхэндээ хийх харагдав. Азтай хүүхэн бэ? Хэдэн төгрөгтэй байсан бол, овоо зузаан харагдсан юм.
 Лав хэдэн зуун мянган төгрөг бий дээ? хэмээнбодсоор гудамж уруудан алхалаа. Ард минь гадсан өсгийтэй гутлын тог тог хийх чимээ нэг ойртож, нэг холдсоор байгааг чагнасаар гэрийн зүг чиглэн том том алхалсан ч дэвтрийг хурдан сөхөж үзэхээр яаран олны хөлнөөс холдож, хүн багатай модод цэцэрлэгийн хашаан дээгүүр даван орж, хуучин модон сандал дээр тухлан суугаад өнөөх хүрэн дэвтрээ нээлээ. Гэнэт дэргэд хэн нэгэн ирээд зогсож байгааг мэдрэв.
 Толгойгоо яаран өндийлгөж харваас өнөө түрийвчтэй мөнгө олсон бүсгүй зогсож байв. Хүрэн дэвтрээ яаран энгэртээ тэврээд: -Чамд юу хэрэгтэй юм бэ? -Наад дэвтрээ надад зарчих. Тэгвэл би түрийвчээ, олсон бүх мөнгөтэйгээ чамд өгье. -Хэдэн төгрөг юм бэ?
: -Мэдэхгүй. Би тоолж үзээгүй гэснээ цүнхнээсээ олсон түрийвчээ гаргаж зузаан гэгчийн мөнгөн дэвсгэртүүдийг тоолж эхэллээ. -Хэд байна. -Зургаан зуун мянган төгрөг байна. Ганц муу хуучин дэвтэрт ихдэх үнэ шүү дээ? Би юу ч хэлж чадсангүй, хэсэг дотроо тунгаан бодов. Уг нь над шиг хүнд их л мөнгө юм, хэдэн сарын минь цалин шүү дээ?
 Гэтэл яагаад энэ дэвтэрт ийм их үнэ өгөөд байгаа юм бол, учрыг нь олох юмсан гэсэн бодол дотроос минь хатгаж, бүсгүйг зориуд эгцлэн харвал, иртэй тонгорог шиг харцтай тулгарч өөрийн эрхгүй харцаа буруулав. Хөмсөг сормуус нь ёстой дуунд гардаг шиг сайхан бүсгүй юм. Даанч нүд нь төмөр шөвөг шиг, юуг ч цоо өрөмдөж магадгүй харцтай юм.
 Урьд цагт ийм бүсгүйчүүлийн тухай “үргэсэн согоо шиг нүдтэй” гэж бичдэг байсан нь жинхэнэ оноогүй зүйрлэл байж дээ? “Шөвөг шиг харцатгэж нэрлэх байж” хэмээн бодох зуур намрын урьхан салхи хэсэг навчисыг хуйлруулан, эргэлдүүлэн бүжиглүүлэхэд, шарчигнах дуунаас нь моддын шаналанг олж сонсов. Модод надад шаналал дүүрэн санагддаг юм.
 Шаналал Долоо наймхан навчистай ургац төдий байх даа бүдүүн саглагар болохыг мөрөөддөгсөн.Ямар ч хүчтэй салхи ганхуулж үл чадах аварга том мод болчихоод мөчир салаагаа тэнгэр өөд сарвайлгаж,олон мянган навчсаа сэрчигнүүлэн байхыг хүсдэгсэн. Гэтэл
 намар ирэхээр бөөн шаналалд автдаг болжээ. Хэсэг хэсгээрээ тасран унах навчисаа өрөвдөөд яах гэж ургаж, яах гэж сагсайх гэж тэмүүлснээ бодоод өөрийгөө зүхэн байх болов. Энэ хорвоод ургасан ч ялгаагүй, унаж хатсан ч ялгаагүй шаналалд автдаг гэдгийг моддоос өөр юу сайн мэдэх билээ.
 Хоёр. Хот хоорондын галт тэрэг дохиогоо хангинуулсаар ирж зогсоход би түүнтэй хамт яаран суулаа. Халуун хар цай оочлон суугаад нүднийхээ булангаар түүнийг зэрвэс харвал, галт тэрэгний цонхоор эрээлжлэн өнгөрөх уул толгодыг харан сууна. Хоолойгоо ороосон нимгэн алчуур нь үзүүрээсээ сэмэрч, нэг урт гялгар утас олон өнгөөр солонгорон түүний харахад андашгүй зөөлөн булбарай хацрыг шүргэн байна. Тэр муу утсыг тастаж орхимоор санагдана. -Чамд энэ дэвтэр ямар хэрэгтэй юм бэ?
 -Наад асуултыг чинь чамд харин сөргүүлээд тавьчихмаар байна. Ямар ч хэрэггүй зүйлд эзэн суучихаад, тэр их мөнгөөр чи хэдэн сар сайхан гэдэс цатгалан амьдарч болох л байсан шүү дээ? Гэтэл намайг дагаад ингэж замарч явдаг. Ажлаасаа чи лав халагдсан даа? -Ажил яах вэ? Би ер нь гарна гэж бодож байсан юм. Тэр цүнхнээсээ жимсний архи гаргаж ирээд цай ууж байсан аягандаа цүл цүл хийтэл хийж, нэг амьсгаагаар хөнтөрч орхиод, Энэ архийг би найруулсан юм. “Шаазгайн хор” гэдэг нэртэй эд.
 Даанч сүүлийн үед надад үйлчлэхээ байчихаад байгаа гэснээ үлгэрт гардаг шиг ялдамхнаар инээмсэглэв. Даанч нүднийх нь харц улам хурцаар гялалзах нь надад цахилгаан өрөмний цохилттой хошуу адил санагдаад зэвүүцэс төрүүлнэ. Хийж өгснийг нь амсах төдий болоод түүнд буцааж өгөхөд өнөөх шөвөг шиг цоргисон харцаараа харснаа “хор хийж өглөө гэж санаа юу? Аргагүй, ээ одооны та нар хашир болжээ” гэхэд:
-Чи тэгээд хэдийний хүн болж байна. -Лав чамаас эгч юм даг. Дүү минь наад дэвтрээ надад зарчихаад, одоохон буц. -Үгүй, ээ чи намайг дагуулж яваад энэ бүхний нууцлаг учрыг хэлж өгнө гэсэн биз дээ? -Тийм их хүсээд байвал тэгэхээс дээ гээд бүсэлхүүсээрээ ороосон том эрээн алчуурыг нөмрөөд хэвтээд өгөв. Төд удалгүй намуухан амьсгалах нь сонстож, зүүдэлсэн бололтой, эг маггүй инээж эхэллээ.
 Уулсын орой шингэх нарны туяанд алтран харагдахад маргааш хүйтрэх нь дээ хэмээн бодоод өөртөө инээд хүрэв. Өвгөн хүн шиг гэж бодсонийг минь мэдсэн юм шиг “энэ залуу яасан өвгөн хүн шиг хэрэгтэй хэрэггүй юманд дуртай амьтан бэ?” гэж зүүдлэн ярихад нь “арай бодол уншаад байгаа юм биш биз дээ?” хэмээн эвгүйцэн бодоод түүнийг харвал тэнгэрийн гүнж шиг сайхан царайгаа гэрэлтүүлэн унтаж байлаа. Нар шингэж харанхуй нөмрөх тусам галт тэрэгний
 тасалгаан дотор түжигнэх чимээ хүчтэй сонсогдоно. Төрсөн цагаасаа л байнгын ийм ядаргаатай түжигнээнд өссөн их хотын хүмүүс дуу чимээг юман чинээ үл бодно. Жигдээр түг, түг, түг, түг, түг хийх хэмнэлд бүүвэйлэгдэн, хүүхэд насны мартагдашгүй шаргал өдрүүдэд эмээгийнхээ өвөрт дээр тонгочсоор зүүрмэглэдэг шигээ зүүрмэглэсээр унтаж орхижээ.
 Төмөр хяхтнах дуунаар сочин сэрвэл, хичнээн цаг унтсанаа мэдсэнгүй, бүтэн сар, бараг жил унтсан мэт тархи толгой хачин сэргэлэн, хэзээний үүр цайж, өглөө болжээ. Түүнийг хэзээ сэрснийг мэдэхгүй, ямар ч байсан шанаагаа тулаад халзан толгойтой сайхан ааштай хүн шиг мишилзэн цацрах нарыг, гараа сунгаад хүрчихмээр ойрхон харагдавч, зориод гарахад барагдахгүй холд цэнхэртэх алсыг цонхоор ширтэн сууна. Энэ агшинг үүрд хадгалж үлдээмээр,
 зураг хөрөгсөн бол хаа нэг газар нуугаад дарчихмаар, алт эрдэнэс бол банкинд хадгалуулаад хэдэн жилийн дараа гаргаж хармаар, үгүй бол шатааж устгамаар, дахин хэзээ санахааргүй болтол нь тархи толгойноосоо арчиж хаямаар эрхгүй санагдана. -Сайхан амарсан уу? гэхэд минь зөвхөн толгой дохиод:
-Чи бид хоёрын очих газар ойртож байна. Одоо гуравхан өртөө яваад бууна шүү! Би ч бас зөвхөн толгой дохиод, урд шөнийн зүүдээ нэхэн санахаар нүдээ анив. Бүр таг харанхуй болгохыг хичээж нүдээ тас аньсан боловч тэнд нэг цагаан гэрэл үл унтарна. Энэ гэрлийг өмнө нь нэг бус удаа харсан, олон дахин санах гэж оролдсон ч толгойд юу ч орж ирсэнгүй. Гагцхүү бөөн айдас дунд байснаа л мэдрээд байлаа.
 Айдас Модод л ганцхан айдсаа нууж чаддаг юм. Асар хүчтэй хуй салхинд ч ажиггүй сүглийх моддыг харахад сэтгэл тайвшрах шиг болно. Гэвч энэ бол зүгээр үзэгдэж буй тал нь. Харин модод дотроо айдаст бүрэн автчихсан байдаг гэвэл хэн ч итгэхгүй дээ? Айдсыг айдсаар л даван туулахаас биш, өөр зүйлээр ялан дийлэх ямар ч аргагүй, ганц бус удаа айдсыг эр зоригоор
 даван дийлэх тухай бичсэн зүйл уншиж байлаа. Түүн шиг худлаа зүйл үгүй гэдгийгмодод л хамгийн сайн мэддэг юм. Айдсаас салах хамгийн сайн арга бол ердөө айдсаас айх явдал юм. Гурав. Бид хоёрын буусан өртөөг яагаад ч юм бэ, “Сэтгэл” гэж нэрлэх ажээ. Гайхмаар юм, ийм нэртэй өртөө хаана ч байхгүй байлгүй. Эргэн тойрон битүү ойгоор хүрээлэгдсэн нь нэг л сэжигтэй, учир нь энэ хавьд хэзээ ч ургаа мод байдаггүй юм
 Нүцгэн цэнхэр тал л үргэлжилдэг гэж аав минь ярьж байсан юм. Зүүн урагшаа л яваад байна гэж бодсон худлаа байжээ хэмээн саналаа. Хоёр хуучин байшингийн нэгний яндангаас утаа савсаж, гадна нь том хар нохой гинжээ шаржигнуулан сүүлээ сагсалзуулан зогсоно. -Эндээс л хамаг юмны учир эхэлнэ дээ? Чи тэр нохой уяатай байшингийн хаалгыг тогшоод, хоёр эмгэний аль нэгнээс нь дэргэдэх байшингийнх нь түлхүүрийг гуй. Чамаас юу асуухгүй
түлхүүрээ өгнө. Би тэнд хүлээж байя гээд хүн амьтангүй эзгүй бололтой баруун талын байшинг хуруугаараа заав. Ёстой савхан хуруу л гэж үүнийг хэлдэг байх даа? Манай ах юм л болбол “гарын арван хуруу гажаа нь үгүй шулуун даа” хэмээн дуулдагсан, ийм гартай бүсгүй нь тухай л дуулдаг байж дээ? - Чи өөрөө очоод авч болдоггүй түлхүүр үү? -Надад өгөхгүй, ээ. Тэгэхээр чи л очиж аваад ир. Чамд бол зүгээр л өгч орхино. Нэг л итгэж өгсөнгүй, гэвч өөрийн мэдэлгүй байшинг чиглээд алхжээ. Нохой ойртох тусам улам
 сүүлээ шарвагнуулан, гар хуруу долоох гэж урт улаан хэлээ булталзуулан байж ядна. Хаалгыг нь дөнгөж тогшив уу, үгүй юу, түгжээ нь тор хийтэл дуугараад ялгахын аргагүй хоёр эмгэн ядаж ижилхэн эрээн ноосон цамц өмсчихсөн юм. Цагтаа царайлаг сайхан бүсгүйчүүл байсан гэх шинж нүүр царайд нь өчүүхэн төдий үлджээ. - Сайн байцгааана уу? Дэргэдэх байшингийнхаа түлхүүрийг өгөөч.
 Арай өндөрөвтөр нь хүзүүнээсээ зүүсэн урт улаан оосортой жижиг шар түлхүүрийг авч өглөө. Надаас юу ч асуусангүй, би ч юу ярьсангүй, түлхүүрийн аваад эргэлээ. Гаднаас нь харахад хуучин муу байшин ч дотроо их л цэвэр цэмцгэр юм. Бодвол хаа нэг явуулын хүмүүс бууж суудаг бололтой. Ойрын үед хүн амьдарч байсан гэх шинж алга, эд
 хогшил, сав суулга бүгд л хүйтэн хайруу байдалтай. Харин хоёр хөгшин өлөн тоосыг нь өдөр бүр арчдаг гэмээр гял цал харагдана. Цонх нь жижигхэн учраас гэрэл гэгээ муутай, харин тавцан дээр нь хэзээ нэгэн цагт хөгшин муур дээр нь нарлаж байсан болов уу гэмээр дэвсгэр, гэрийн эзэн эсвэл явуулын хүний дутуу татаад орхисон тамхины иштэй сав, зөрүүлээд тавьсан
 хоёр модон халбага зэрэг юуны өмнө нүдэнд тусав. Утаанд ам нь харласан шавар пийшинд хэдэн хуурай түлээ хийхэд удалгүй байшин халуу дүүгээд сайхан боллоо. Энэ хооронд тэр хувцсаа нимгэлээд урт хар үсээ нуруугаа дагуулан задгай асгажээ. Нимгэн улаан уруулын цаанаас ялимгүй завсартай танан цагаан шүд яралзуулан инээмхийлээд: -Чамд энэ байдал чинь хачин сайхан зохиж байна. Пийшингийн аман дээр суугаад галд түлээ
нэмэхийг харсан чинь. -Би чинь эмнэлэгийн устгалын уурын зууханд галч шүү дээ? Хоёр жил гаруй болж байна. Урьд нь оюутан байсан л даа. Даанч сурч чадаагүй юм. Ингэхэд чи бид хоёр одоо болтол танилцаагүй шүү дээ? Ядаж нэрээ мэдэлцэж авья даа? Намайг Сэргэлэн гэдэг. Гэхдээ энэ нэр надад зохиогүй нэр, ээ. Тийм сэргэлэн цовоо хүн биш л дээ? гээд толгойгоо маажихад минь
 учиргүй чанга хөхөрснөө “дунд сургуулийн банди нар шиг толгойгоо маажаад байхдаа яахав дээ?” гэснээ нарийхан цагаан гараа сунгаж: -Намайг Цээнээ гэдэг. Түүний халуухан гарыг атгаад зогсоод баймаар байлаа. Ер нь би эмэгтэй хүнтэй үг солилгүй их удсанаа тэгэхэд л мэдэж, хөөрхий муу хөгшин ээжийгээ ихэд санав. - Би зураач л даа? Өөр чамд юу нэмж хэлье дээ? Аав ээж минь бурхан болоод удаж байна. Нэг
: ахтай байсан гадаадад сургуульд яваад, тэндээ эхнэр авч тэгээд сураг ажиггүй олон жил болж байна. Эмэгтэй хүн насаа хэлдэггүй биз дээ? За, ямар ч байсан сайхан танилцлаа. Чи эр хүн байна, идэж уух юм олохыг бодооч, хоёр хөгшнөөс шинэхэн барьсан талх гуйвал лав бий дээ? Тэр хувин байна. Худгаас ус аваад ир. Би ядаж цай чаная гэлээ. Ийм сайхан бүсгүйтэй гэрлэчихээд ийм нам тайван бөглүү газар амьдарч суувал сайхан санагдав. Хүн гэвч төгс байхгүй юм даа? Ийм сайхан бүсгүй мөртлөө хоёр нүд нь дэндүү
жавартай хүйтэн юм. Ямар ч хүн эвгүйцэж жихүүцмээр, хүүхэд багачуул айж сандармаар, шөнө орой гудманы гэрэлд энэ нүд лав муурынх шиг цогшиж харагддаг байх даа? гэж бодоод хоёр хөгшнөөс очиж талх гуйхаар гарлаа. Шинэхэн барьсан талхны зөөлхөн үнэр хаалганы цаанаас ч үнэртэнэ. Намайг талх гуйхыг мэдсэн юм шиг хоёр хөгшин уур савссан халуун талх өгөөд юу ч асуулүй хаалгаа хаав. Бид хоёр өөд өөдөөсөө харж суугаад инээлдэн байж халуун талхыг шууд
 хугалан үмхэлж гарав. Гадны соёлтой хүмүүс харсан бол зэрлэг бүдүүлгийг минь гайхах байсан биз, даанч тийм хэсүүлч доншуулч байхгүй учраас хээрийн хүн хээгүй гэдгээр идэж ууж байлаа. Хэсэг талх үмхэлээд хошуугаа эгдүүтэй гэгч шөмбийлгөснөө: -Чи өнөө дэвтрээ гаргаад ир дээ? Би хүрэмнийхээ дотуур халааснаас хүрэн дэвтрийг сугалан авч түүний өөд сарвайв. Энэ дэвтэрт юуны тухай бичсэнийг сайн мэдэхгүй л дээ? Зүгээр зохиолчийг нь таньдаг байсан
 болохоор энэ дэвтрийг олж авахыг хүссэн юм. Одоо ч надад гудамнаас олсон мөнгө байж байна. Чи хүсвэл бүгдийн аваад эндээс явж болно шүү? -Би энэ хол ирчихээд наад дэвтэр дээр чинь юу бичсэнийг мэдэлгүй буцвал сүүлд харамсах байлгүй. Ямар ч байсан чи надад энэ дэвтэрний тухай бүх нууцыг дэлгэнэ гэж дагуулж ирсэн биз дээ? -Ямар нууцтайг нь би ч сайн мэдэхгүй. Тэгэхээр чи надад хууртсан гээд л бодчих гээд хүрэн
 дэвтэрний түгжээг мулталж хавтасыг нээлээ. Нэг их сүртэй дуу алдаад дэвтрийг газар унагачихлаа. Тэнд юу ч бичээгүй, ядаж ганц ч өгүүлбэр тавиагүй байв. Урам хугарах шиг, нөгөө нууц олж мэднэ гэсэн оргилуун хүсэл минь гал руу ус цацах шиг унтрав. Шал дэмий түүнийг дагаж энд ирснээ бодохоор бүр ч уур уцаар хүрэх шиг болно. Хаана байна, тэр нөгөө ер бусын нууц чинь. Энэ дэвтэр чинь хов хоосон л байнаш дээ
 гэсэнд Цээнээ нүдээ гялалзуулан “ Би түүнийг өдөр бүхэн энэ дэвтэр дээрээ юм бичиж суухыг хажуугаас нь олон удаа харж л суусан юм даа? Яах аргагүй, сонин түүх энд байх ёстой. Өөрийнхөө тухай бичсэн л байх учиртай” хэмээн эгдүүцэн уурлав. Нууц амьдралынхаа тухай, нууцын тухай бичсэн байх ёстой, тэр өөр дэвтэр үлдээсэн байна, наадах чинь биднийг төөрөлдүүлэх гэж овоолсон навчсан доор хийсэн хуурамч дэвтэр байна гэхэд нь нууц, нууц гэж
 хичнээн олон удаа үглээд ч нэгэнт нууцлах зүйл байгаагүй бол яахсан билээ хэмээн зөөлрөн бодлоо. Нууц Ертөнцөд хамгийн их нууцыг хөгшин үрчгэр модод л энэ бүдүүн хадуун биендээ хадгалдаг гэнэм. Ямархан их нууц хадгалж байгаагаа мэддэг болов уу гэж эргэлзмээр модод ч цөөнгүй байдаг даа? Харин хүмүүс бидэнд нууц хадгалах ямар ч эрдэм өвлөгдөөгүй. Нэг үгээр хэзээ ч нууцтай байж үзээгүй билээ. Зарим нэг маань асар их нууцын эзэн мэт өөрийгөө санадаг ч
 моддын дэргэд бол юу ч биш гэдгээ мэддэггүй болохоор тэр биз. Үе үрчлээ бүхэндээ нууц агуулсан модод л сонсохгүй, ярихгүй байх нь нууц хадгалах хамгийн шилдэг сайн арга гэдгийг мэддэг билээ. Дөрөв. Газар унасан дэвтрийг авч дэлгэн харвал гэнэт нүдний өмнө үг үсэг тодрон ирлээ. Их л хичээнгүй сайхан тод бичжээ. Саяхан Цээнээг дэлгэхэд юу ч байгаагүй юмсан. Гайхсандаа би
огло үсрэн босож, сэтгэлээр унаад эндээс явахын түүс болж хувцаслаж эхэлсэн түүний дэргэл очоод “Цээнээ, үүнийг хар даа?” гэсэнд их л ууртайгаар шөвөг шиг харцаа дэвтрийн хуудсан дээр тусгаж “Юу ч алга, юуг нь харах юм. Дэвтрийн цагаан хуудас хараагүй юу , ямар…” гээд эргэхэд нь “Чи байз л даа? Надад бол харагдаад үг үсэг тодорч байна.” -Юу?
-Дэвтэр дээр бичсэн зүйл. Энэ удаа тэр над руу дараа нь дэвтэр рүү харснаа “Нээрээ юу” хэмээн нүдээрээ асуулаа. Би юу ч хариулсангүй эхнээс нь уншиж гарлаа. МИНИЙ СЭТГЭЛ-ROCK
 Миний байгуулсан Рок хамтлаг” Тэнгэрийн араатнууд “гэдэг нэртэй, даанч ганц ч удаа хит болсон дуу дуулаагүй. Нэрд гараагүй нь учир надтай холбоотой, яагаад гэвэл би төрөхдөө л азгүй амьтны одонд төрсөн юм. Тийм одонд мянган жилд ганц нэг хүн төрдөг биз. Замын нэг жижигхэн өртөөнд хоёр нагац эгчийнхээ гар дээр унасан юм. Ээж минь намайг төрүүлээд л
 бурхны оронд одож, аав гэдэг хүн байсан эсэхийг энэ ертөнцөд түүнээс өөр мэддэг хүн байгаагүй болохоор хамт бурхны оронд одсон биз. Харин намайг төрөхөд газар доороос их дуу нижигнэсэн гэж том нагац нэг удаа ярьсан, тэгэхээр муу заяаны газрын амьтан л байсан байж таарна. Зарим хүмүүсийг төрөхөд тэнгэрт солонго татдаг, бороо гэнэт шивэрдэг, үүлгүйд тэнгэр
 дуугардаг гэсэн, тийм увдис үзүүлж төрсөн хүмүүс мэдээж алдар нэрийн оргилд хүрч, аз жаргалын сайхныг эдэлдэг байхаас зайлахгүй гэж хааяахан санадаг байсан юм.