нар хэзээ жаргах болоо
наргүй ододоор хучуулсан тэнгэрийг харж
салхины өөдөс сөрж
хүрэшгүй оргилын өөд тэмүүлэн гарчаад
хамаг сэтгэлээ онгойтол зөвхөн ганцхан
хорвоо ертөнц чамд сонсогдхоор орилмоор байна
яг тэр үед өнгө өнгийн солонгоор хүрээлүүлээд
туслах бороо бүхэн түмэн цэцгэсээр дээрэс асгархыг мэдэрмээр байна
хэнийч олохгүй далайн аялалд гараад
харанхуй далайн давалгаан мандалд ойх
сарыг бас хармаар байна
зүүд шиг мөртлөө бодит тэр л зүйлийг би
сэтгэлийн шувууны үүрэндээ үржүүлнэ
хэзээ нэгэн цагт тэр эрх чөлөөт тэнгэрт
холоос холд дүүлэн нисэх болно
харин тэр үед би өндөр оргилынхоо өөд нь
гарчхаад аз жаргалтайгаар мишээх болно .
.................Х.г
No comments:
Post a Comment