Monday, June 4, 2012

бяцхан суурингуудыг би сайн ойлгоно
бяцхан суурингийн нохдын дуу золбоотой
хүмүүсийн инээвхийлэл гунигтай байдаг ..

ингэж хүлцэнгүй инээвхийлдэг хүмүүс л
эртний бүрэнхий дууг мартаагүй явдаг.
тэдний хүүхдүүд л шүлэг ч болдог

зурагтын ганцхан суваг гардаг
бяцхан суурингуудыг би сайн ойлгодог
зун нь энд диваажин шиг
өвөл нь зүүд шиг хавар нь там шиг

намар гэж ер нь байдаг юмуу
шарлах ганц ч навчгүй
саргар моддыг би дэндүү сайн ойлгодог

No comments:

Post a Comment