Сэтгэлийн гүн дэх үгээ мэдэхгүй
Сэрүүн биш өтгөн биш манан
Солонгын долоон өнгийг танихгүй
Сэргэлэн биш удаан биш туяа
Би юу бодож байгаагаа мэдэхгүй
Би юу харж байгаагаа мэдэхгүй
Зүрхэн доторх цохилтоо мэдэхгүй
Зөөлөн биш шингэн биш утаа
Зам дээрх хэнийг ч харахгүй
Зүүд биш муухай биш агаар
Би юу хийж байгаагаа мэдэхгүй
Би юу амталж байгаагаа мэдэхгүй
Өөр юу ч хиймээргүй байна
ene ymr saihan shuleg we.... yag iim medremj hund bas turdug shuu
ReplyDelete